Нvvр хуудас
|
О.Магнайгийн “Ганц худаг”-ийн Урьдчилан хорих төвөөс илгээсэн захидал |
|
Friday, 25 July 2008 |
O.Магнай: Би сайн цагийг үзэхийг
хүсч байна
ИХН-ын дэд дарга О.Магнайгийн
"Ганцхудаг"-аас бичсэн захидлыг нийтэлж байна.
2008 оны долдугаар сарын 7-ны өдөр УМБГ-т очиж мэдүүлэг өгсний дараа "чамайг
Ганц худагт хорино" гэдэг үгийг анх удаа сонслоо. Оросын Матрыская Тишина ч юм
уу, ард олны дунд айдас төрүүлдэг Ганц худаг уруу бүс, үдээс гэх мэт зүйлээ
хураалгаад хар тентэй машинд чихэгдэн суугаад УМБГ-ын арын хаалгаар гаран
хөдөллөө. Угаасаа аль ч нийгмийн үед коммунистуудын хүнийг айлгадаг ганц зүйл
болох шоронд орох нь ямар ч байсан энэ үед илүү тодорхой болсон юм аа. Өнгөрсөн
дөрвөн жилийн хугацаанд бидний хийсэн бүхий л тэмцэл телевиз үздэг хүмүүсийн
хувьд үзэгдэл мэт боловч байнгын дарамт шахалт, дагуул туршуул, утасны чагнуур
гэх мэт "жирийн хүн"-ий хувьд давахад хэцүү он жилүүд байсан гэж өнөөдөр надад
санагдаж байна. Гэхдээ бидний хийсэн тэр бүхий л жагсаал тэмцэл нь бүхэлдээ эрх
чөлөө, шударга ёсны төлөө чиглэж байсандаа олон мянган хүний итгэл сэтгэлийг
татаж өнөөдрийг хүртэл тэмцэх эрч хүч, итгэл үнэмшлийг олсон гэж би боддог.
Угтаа Ганцхудагийн шоронд Магнай, Батзандан нарыг хорих шаардлага огтхон ч
байгаагүй юмаа. Бид оргон зугтаахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч хүн бүхний танил
хүмүүс холдлоо гээд хаа ч хүрэх боломж байхгүй, тэгээд ч ямар нэгэн хуйвалдаан
бус түмэн олны нүдэн дээр болсон үйл явдлыг монголын цагдаа ойлгохын дээдээр
ойлгож байгаа нь гарцаагүй юм. Гагцхүү зааныг зодож анааш гэж хүлээлгэдэг КГБ
сэтгэлгээнээс салаагүй, салах ч болоогүйдээ ийм үйлдэл хийж байгаа нь
ойлгомжтой биз дээ. Хотын төвөөс цаг гаруй явсаар миний урд нь хуулийн
сургуульд сурч байхдаа дадлага хийхээр улаан буланд нь орж байсан, сонин
дээрээс уншиж байсан Ганцхудагт "мориллоо". Шорон болсон хойно сайхан юм туйлын
хомс. Тэгэхдээ хоригдож байгаа хүмүүсийн хувьд сайн хүмүүс олон гэдэгт би
эргэлзэхгүй байсан юм. Урьд энд рецедив гэмт хэрэгтнүүдээс эхлээд бизнес, улс
төрийн олон зүтгэлтнүүд тухайлбал Э.Бат-Үүл, Л.Гүндалай нар миний адил энэ
босгыг алхаж байсан. Урьд нь эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй хүний хувьд Ганцхудаг
гэдэг жаахан сүрдмээр байсан ч би буруу зүйл хийгээгүй, тэгээд ч улс төрийн
шалтгаанаар хоригдож байгаа болохоор айх айдас үгүй байлаа. Ганцхудагт очсон
даруй биед үзлэг хийж, кинон дээрээс харж байсан шиг зургийг минь хэдэн талаас
нь авч, IV давхрын нэгэн камерт оруулав. Бүдэг гэрэлтэй ЗхЗ-ын хэмжээтэй, 20×10
см-ийн жижиг нүхтэй өрөөнд өөрөөсөө гадна гурван залуутай хоригдлоо. Өнөөдрийн
монголын шоронд хоригдож буй хүмүүсийн 70 хувь нь 18-23 насныхан бөгөөд 70 хувь
нь хулгай дээрмийн хэргээр торны цаана сууж буй юм байна. Нийгмийн
ядуурал...Жирийн хүн мөрөөрөө амьдрах боломжийг бид иргэддээ олгож чадсан билүү.
Танил тал, эвэртэн туурайтан ах дүү, амраг садангүй л бол ажилд орж чадахгүй
олон олон залуус маань "азаа үзэж" гэмт хэрэг хийхэд хүргэж байгаа юм уу даа
гэсэн сэтгэгдлийг төрүүлснээ нуух юун. Бас нэг анзаарагдсан зүйл гэвэл
боломжийн амьдралтай, нийгмийн давхаргын хүмүүс энд байдаггүй юм байна. Төрийн
хууль ядарч зовсон ард түмний хүүхдүүдийн нуруун дээр л үүрэгддэг гэдгийг энд
ирээд би нүдээрээ үзлээ. Урьдчилан хорих төвд хоёр жил хоригдоно гэдэг энгийн
сэтгэлгээнд буухгүй, айдас төрүүлмээр зүйл. Шоронгийн бас нэг онцлог бол энд
МАХН-ыг дэмждэг хүн байдаггүй юм байна. Ардчилал л ярьсан залуучууд... Нямдоржийн
шоронжсон хуулийг хэн зөөллөсөн-Ардчиллынхан, Шорон хэдэн оноос бага ч гэсэн
эрх чөлөө үнэртсэн-1998 оноос, Урьдчилан хорих төв хэдийд хамгийн хэцүү байсан-2000-2004
он, Өршөөлийн хоёр удаагийн хуулийг хэн санаачилсан-Ардчиллынхан гэх мэт
Монголын улс төрд ардчилсан хүчний хувь нэмэгдэхэд энд хүртэл өөрийн нөлөөг
үзүүлж байсан байх юм. Энэ ч утгаараа намайг энд өөриймсгөөр угтсан. Өрөөний
толгой "атаман" юм уу даа хэвтдэг наараа надад өгч "ямар ч байсан Магнайгаараа
юм цэвэрлүүлэхгүй гэх" нь хэчнээн шоронд ч гэсэн хүний итгэл үнэмшил
хадгалагддаг юм байна гэдгийн нотолгоо юм. Эрхтэн, дархтнууд энд ирвэл тэдэнд
нэг хоногийг өнгөрөөх ч хэцүү гэдэг нь эндэхийн уур амьсгалаас тодорхой
харагдаж байна. Би камертаа Ц.Элбэгдорж гуайн "Үнэний мөр цагаан" хэмээх номыг
авч орсон бөгөөд яагаад ч юм урьд нь уншсан байсан боловч дахин уншихад
илүүдэхээргүй санагдсан. Мөн л улсын нууц задруулсан хэргээр шүүхэд дуудагдаж,
Улсын их хурлын гишүүний бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаад явж байсан тэр
хэсэг нь надад их эрч хүч өгсөн юм. Шинэчлэгч, тэмцэгч хүмүүсийн зам мөр яагаад
ч юм цагаан хирнээ бас их бартаатай байдгийн жишээг Н.Мандела, Ю.Тимошенко,
Л.Валенса гэх мэт олон хүний намтраас харж болдог. Гэхдээ цаг хугацаа гэдэг
агуу зүйл ямагт тэдний талд байсан гэдэгтэй өнөөдөр хүмүүс санал нийлэх байх.
Ганцхудагт ирээд 14 хоногт анх удаа үзэг цаас нийлүүлж байна. Энэ хугацаанд
долдугаар сард болсон үйл явдлыг олон талаас нь тунгаан бодлоо. Бид 16.30-д
цугларсан хүмүүсийг тарааснаас хойш эмх замбараагүй байдал эхэлсэн. Өнөөдөр ч
гэсэн энд хэлсэн үгийнхээ төлөө тайлбар хийж байцаалт өгч байна. Угтаа
Батзандан, Магнай нарт гэмт үйлдэл байхгүй бөгөөд гагцхүү олон түмний өмнө хэлж
ярьж байсан зүйл дээр л тайлбар авах нь XXI зуунд хүн хэлсэн үгийнхээ төлөө
шоронд орж болдогийг харуулж байна. Ардчилсан нийгэмд гэмт үйлдэл гэж байхаас
гэмт үг, өгүүлбэр гэж байхгүй юм. 1990 оноос хойш хэлсэн үгийнхээ төлөө
хоригдсон хүн гарын арван хуруунд багтах цөөхөн хүмүүсийн нэг нь бид боллоо.
Хүний хамгийн үнэт зүйл бол яах аргагүй эрх чөлөө, тэр тусмаа эрх чөлөөгөө улс
төрийн шалтгаанаар хасуулан дөрвөн хананы дунд сууна гэдэг удаан тэвчих зүйл
биш. Илтэд луйвартай болсон сонгуулийг эсэргүүцэн шудрага ёсны төлөө хоригдоход
өнгөрч буй өдөр хоног улам бүр эрч хүч, сэтгэлийн тэнхээ өгдөгийг өөрийн биеэр
үзлээ. 27 жил улс төрийн хоригдол байсан Манделлагийн хөшөөг өнгөрсөн жил
Лондон хотод Хайд паркад нээсэн үйл явдал, долоон жил ширэнгэнд тамлагдаад Ерөнхийлөгчөөсөө
Легионы одон авсан И.Бетанкурт, хоёр жил гэрийн хорионд ороод Нобелийн
Энхтайвны шагнал авч байсан, коммунизмыг нурааж байсан Лех Валенса, төвдийн ард
түмний эрх чөлөөний төлөө өөрийн амьдралыг зориулж АНУ-ын конгрессийн алтан
медаль хүртээд буй XIY Далай лам гэх мэт гайхамшигтай хүмүүсийн түүх сэтгэлийг
хурцалж итгэлийг нэмж энэ шоронгийн өдрүүдийг өнгөрүүлж байна. 1990 онд Лех
Валенсаг хөнөөснийхөө төлөө 2005 онд генерал Ярузелский болон тухайн үеийн
цагдаагийн нөхдүүд болох 70, 80 насны өвөө, эмээ нарт эрүүгийн хэрэг үүсгэж
шалгаж байсан тэр сайн цаг миний эх оронд ирнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй
байна. 2000 онд ардчиллын эцэг Э.Бат-Үүлийг хууль бусаар хорьсон үйл явдал,
2001 онд УИХ-ын гишүүн Л.Гүндалайг хорьсон болон Францад орогнол эрэн амьдарч
байгаад Монголын цагдаад хулгайлагдан ирж мөнх бусыг үзсэн Р.Энхбат асан,
АНУ-аас Зоригийн хэргээр хулгайлагдан ирж хуурамч дипломны хэргээр ял авч
байсан "ард" Батсүх , хүн өмгөөлснийхөө төлөө шоронд ял эдэлсэн хурандаа
Л.Санжаасүрэн гэх мэт магадгүй бидний сонсоогүй хэлмэгдсэн тэр бүх хүмүүсийн
төлөө энэ бүх шударга бус үйлдлийг зохион байгуулагчдыг хариуцпагын ширээнд
суулгах сайн цаг ирээсэй гэж би мөрөөдөж байна. Сайн цагийг би бас үзэхийг хүсч
байна.
"Сэтгэлд түймэр асч, үер буулаа ч
Сараалжин цонх бодлыг минь бөхөөх юм
Цав ертөнц хорвоо дээр
Ариун үнэн гэж байна уу үгүй юу"
Х.Лхагвасүрэн "Гэгээ" дууны хэсгээс.
PS: Ганц худгийн шоронд улстөрийн хэрэгтэн болж хоригдож буй хугацаанд
сэтгэлийн дэм өгч буй АН-ын дарга Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл,
Б.Батбаатар, Х.Баттулга болон Д.Сосорбарам ахдаа, Эрх чөлөө төвийн Ц.Оюунгэрэл,
А.Ариунтуяа, Г.Арслан, Ногоон хөдөлгөөний Бум-Ялагч, Саруул, МАЧХ-ны тэргүүн
Баасан, Улс төрийн сонины Уянга, Баатархуяг болон нийт хамт олонд, Японд
амьдарч буй залууст, сэтгэлийн дэм өгч сонинд захиа болон мессеж явуулсан нийт
иргэддээ, Нам болон хөдөлгөөний нөхөддөө, намайг дэмжиж байгаа Монголын ард
түмэндээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.
Мөнх хөх тэнгэр
Монгол эх орныг минь ивээх болтугай.
|
|
Saturday, 23 February 2008 |
|
Òºñëèéí íýð: Õàðààã¿é èðãýäèéí ýðõ ç¿éí áîëîâñðîëûã
äýýøë¿¿ëýõ ñóðãàëò
Õóãàöàà: 2007.10.01 -2008.02.15
Òºñëèéí çîðèëãî
Õарааны бэрхшээлтэй иргэдийн хyyль, эрх зүйн анхан шатны мэдлэгийг дээшлvvлэх, хараагvй боловч хуулийн мэргэжилтэй залуучуудад єєрсдийгєє хєгжvvлэхэд туслах, багшлах дадлага олгох, öóâðàë сургалт зохион байгуулахад оршино. |
|
Цааш нь унших...
|
|
Монголчууд Бирмийн ард тvмний тэмцэлийг дэмжиж байна |
|
Wednesday, 03 October 2007 |
|
Монгол улс. Улаанбаатар хот.
Єнєєдєр Гандан тэгчинлэн хийдийн сvсэгтнvvд, Хvний эрхийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг “Эрх чєлєє тєв’ ТББ хамтран эрх чєлєєнийхєє тєлєє тэмцэж байгаа, цэргийн харгис дэглэмийн дор зовж зvдэрч буй Бирмийн ард тvмнийг дэмжиж буяны ном хурууллаа. Энэ vйл ажиллагааг МУ-ын ерєнхий сайд асан, Ардчилсан Хувьсгалын Удирдагчдын нэг, АН-ын дарга Цахиагийн Элбэгдорж санаачилсан юм. Уг арга хэмжээнд Гандан тэгчинлэн хийдийн тэргvvн хамба Д.Чойжамц оролцлоо. |
|
Цааш нь унших...
|
|
|
Хохирогч эмэгтэйчvvд єлсгєлєн зараллаа. |
|
Tuesday, 25 September 2007 |
|
Монгол Улсын иргэн Дэжидийн Алтантуяа, 46 настай, хоёр хvvхэдтэй эмэгтэй, сvvлийн 10 гаруй жил лангуу тvрээслэн худалдаа эрхлэн амьдарч байжээ. Тэрээр 2007 оны 9-р сарын 05-наас эхлэн МАХН-ын тєв байрны vvдэнд єлсгєлєн зарлан тэмцэж эхэлсэн. Тэмцэх болсон шалтгаан нь 1 жил 8 сарын ємнє САПУ нэртэй худалдааны тєвд гал гарч тvvний бизнeс бvр мєсєн vгvй болж, мєн тэр тєвд тvрээсийн лангуу эзэмшин худалдаа vйлчилгээ явуулж байсан 700 гаруй иргэн єєрсдийн амьжиргааны гол эх vvсвэрээ алдан хохирсонтой холбоотой байна. Тус худалдааны тєвийн барилгын газар эзэмших, баригдах, ашиглалтад орох зэрэг бvхий л vйл ажиллагаа нь МУ-ын хууль тогтоомжуудын 57 заалтуудыг зєрчсєн нь албан ёсны дvгнэлтээр батлагдсан байна. |
|
Цааш нь унших...
|
|
|
Хадгаламж Зээлийн Хоршооны хохирогчид ХЗДХЯам-ны байранд тэмцэлээ vргэлжлvvлж байна |
|
Monday, 04 December 2006 |
|
2006.12.04.
Хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Хууль Зvй Дотоод Хэргийн Яамны байран дотор тэмцэлээ vргэлжлvvлэхээр болжээ.Хохирогчид єлсгєлєн зарлаад сар гарvй болсон билээ. Тэд Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Энхбаярын УИХ-ын намрын чуулган дээр хэлсэн “Тєр хохирлыг хариуцах ёстой. Энэ нь шудрага ёсонд нийцэнэ” гэсэн vгэнд их найдлага тавьж байгаа юм. 2006 оны 11-р сарын 17-нд Монгол Улсын Ерєнхий сайд М.Энхболдтой уулзахад та нарын хохирлыг бид эхний ээлжинд барагдуулна, та нар єлсгєлєнгєє зогсоо! Хохирлын мєнгєний 50 хувийг дараа 7 хоногт барагдуулна гэсэн vгэнд итгэж байсан юм.Тэр уулзалтаас хойш 18 хоног єнгєрчээ. Одоо тэд хохирлоо барагдуулана гэдэгт итгэх итгэлээ алдаж эхэлсэн байна. Удахгvй болох шинэ жилийн баяр тэдний тэмцэлд саад болно гэж тэд айж байна. Тэмцэгчид єнєєдєр ХЗДХЯны хурлын зааланд сууцгааж байна. Шинэ оноос ємнє гар дээрээ хэдэн тєгрєг олж авахгvй бол бидэнд идэх хоолны мєнгє, унааны зардал ч алга байна гэж ХЗХ-ны нэгдсэн тvр хорооны зохицуулагч Х.Оюунцэцэг мэдээллээ. |
|
|
MИАТ компанийн онгоцыг тагнуулынхан барьцаалан тоглож, зорчигчдын эрхийг бvдvvлгээр зєрчлєє. |
|
Monday, 04 December 2006 |
|
MИАТ компанийн онгоцыг тагнуулынхан барьцаалан тоглож, зорчигчдын эрхийг бvдvvлгээр зєрчлєє.
2006 оны 11-р сарын 28ны 11цаг гучин минутын орчим Ємнєговь аймгийн Даланзадгад хотоос Улаанбаатар хотын чиглэлд нисэж ирсэн зорчигч тээврийн АН-26 онгоцыг "Чингис хаан"-ны нисэх онгоцны буудал дээр дотор нь сууж явсан гурван этгээд барьцаалсан тухай иргэд Ийгл ТВ-д мэдэгджээ. |
|
Цааш нь унших...
|
|
|
“Ард Тvмний Их Хуралдай” нээгдлээ |
|
Monday, 06 November 2006 |
|
“Ард Тvмний Их Хуралдай” нээгдлээ.
2006.11.06.
Єнєєдєр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тєв талбайд Монголын vндэсний фронт нэртэй иргэний хєдєлгєєнvvдийн нэгдэлээс зохион байгуулсан “Aрд тvмний Их Хуралдай” vйл ажиллагаагаа эхэллээ. Єглєє 10 цагаас эхлэн Их хуралдайд хvрэлцэн ирсэн иргэд мандатаа бvртгvvлэн, саналаа єгєхєєр урт дараалал vvсгэсэн байлаа. Арав гаруй хvн зэрэг бvртгэж байсан боловч єдрийн 15 цаг хvртэл санал єгєх дараалал татрахгvй байсан юм. |
|
Цааш нь унших...
|
|
|
Сэтгvvлчдэд халдлага хийснийг эсэргvvцэж байна |
|
Friday, 27 October 2006 |
|
2006 оны 10-р сарын 26ны єдєр “Монголын чєлєєт ахмадын холбоо”-ны тэргvvн Г.Баасанг сулла” гэсэн уриатай иргэний хєдєлгєєнvvдийн жагсаал болж улмаар Улаанбаатар хотын тєв замыг хааж эсэргvvцлээ илэрхийлсэн билээ. Тэр жагсаалд оролцогчид г.Баасанг сулалтал тарахгvй гэж тєб замыг хаасан байсан юм. Жагсагчид руу 10-р сарын 27-ны 00.50 минутад цагдаа нар дайрч хvчээр тараахдаа ажил vvргээ гvйцэтгэж байсан “Єдрийн сонин”-ы таван сэтгvvлчийн эрхэнд бvдvvлгээр халдаж vнэмлэх, зургийн аппаратыг нь хураан авч зодож цохин, улмаар баривчилсан байна. Ингээд тэднийг 04 цаг хvртэл саатуулсан байна. |
|
Цааш нь унших...
|
|
| | << Start < Prev 1 2 3 4 Next > End >>
| | Results 1 - 9 of 34 |
|
|
|
Эрх Чєлєє Ишлэл |
|
"Аливаа нийгэм ямар нэг хувь иргэнд итгэн найдаж амьдрахаас илvv хуульд итгэх нь эрvvл бас аюулгvй." Аристотель |
|
|