Эрх чєлєє тєвєєс сэтгvvлчдэд зориулан бэлтгэсэн гадаадад суралцах, ажиллах,      уралдаанд оролцох боломжуудын талаархи дараахи мэдээллийг яаралтай                                                             ашиглана уу.
Кино болон баримтжуулах бvтээлийн тэтгэлэг
АНУ-ын Хvмvvнлэгийн Ухааны сургуулиас кино болон сонирхолтой бичлэгийг дэмжих 10,000 доллар хvртэлх хэмжээний тэтгэлэг олгоно. Тэтгэлэг хvссэн єргєдлийн маягтгыг авах веб сайт: http://www.theihs.org/tab1/mfa.html
Чарлз Кокийн Зуны Сургалтын программ:
Вашингтон хотод суралцахад стипенд, байр, семинар, хурлуудын зардлыг хангах зуны сургалтын тэтгэлэгийн єргєдлийн маягтыг http://www.theihs.org/tab1/k.html вэб сайтаас аваарай.
Хvмvvнлэгийн Ухааны Сургуулийн Сэтгvvлчийн дадлага:
Єдєр тутмын сонинд єгvvлэл бичих, мэдээ бэлтгэх, тойм сомментари хийхэд туслах, эрэн сурвалжлах нийтлэлийн ажилд оролцох зэрэг ажлуудад цалинтай дадлага хийлгэнэ. Єргєдлийн маягтыг http://www.theihs.org/tab1/j.html вэб сайтаас авна уу.
Миченэр-Диконы тэтгэлэг- Сэтгvvл зvй Энэ нь 4 сарын сургалтнад зориулагддаг, 20,000 ам. Долларын тэтгэлэг юм. Єргєдєлд гаргагч нь туршлагатай сэтгvvлч байх ёстой, сонирхож байгаа хєтєлбєр нь нийгэмд нєлєє vзvvлэхvйц томоохон асуудал байвал зохино. Харилцах хаяг: info@michenerawards.ca , нэмэлт мэдээлэл авах вэб сайт: http://www.comminit.com/Fellowships/sld-1511.html
SAIS - Новартис интернэшнл сэтгvvл зvйн шагналын хєтєлбєр- Сэтгvvл зvй: Жон Хоркинсийн сургуулиас жилийн 15000 долларын мєнгєн шагнал, Вашингтонд ирж очих зардлын хамт шилдэг сэтгvvлчид гардуулдаг. Дэлхийн єнцєг булан бvрээс сэтгvvлчид уг шагналд тодорхойлох маягтыг бєглєж бvтээлээ ирvvлдэг . Тодорхойлолт хvлээн авах эцсийн хугацаа 1 сарын 18. харилцах хаяг: Intl.prize@jhu.edu, нэмэлт мэдээлэл авах вэб сайт: http://www.comminit.com/awards/sld-3139.html
ЮНЕСКО/ Гуллэрмо Каногийн шагнал - Хэвлэлийн эрх чєлєє: Дэлхийн єнцєг булан бvрт хэвлэлийн эрх чєлєєг хамгаалах, тогтоох, ялангуяа энэ явцад эрсдэлд орж байсан шилдэг хувь хvн байгууллагыг алдаршуулах зорилгоор жил бvр 25000 долларын шагнал олгодог.харилцах хаяг: s.coudray@unesco.org нэмэлт мэдээлэл авах вэб сайт: http://www.comminit.com/awards/sld-2200.html
Глобал 500 шагнал - Байгаль орчны сэдвээрхи залуусын сэтгvvл зvй : 19 хvртэлх насны залуусын бичсэн мэдээ, нийтлэлvvдийг шалгаруулан дэлхий нийтэд мэдээлнэ. Бичлэгийн сэдэв нь дэлхий ертєнц, тvvн дээрх амьтдын сайн сайхны тухай байна. Нийтлэлийг сар бvрийн нэгэнд ирvvлсэн байвал зохино.харилцах хаяг:news@ens-news.com, нэмэлт мэдээлэл авах вэб сайт: http://www.comminit.com/awards/sld-2599.html
Хєгжлийн тєлєєх Анхны оны хэвлэлийн шагнал болон шагнал гардуулах ёслол- Хэвлэл мэдээлэл: Хvмvvнлэгийн хэвлэл мэдээлэл, кино бvтээгчид, телевиз ралиогийн продюсерvvд, сэтгvvлчид, интернэтийн нийтлэгчид, дизайнерvvд, хvмvvнлэгийн салбарт олон жил ажиллаж буй уламжлалт хэвлэ нийтлэгчдийг танилцуулах8 vйл ажиллагааг нвь дэмих зорилготой ажиллагаа юм. Харилцах хаяг: MediaforDevelopment@excite.co.uk нэмэлт мэдээлэл авах вэб сайт: http://www.comminit.com/awards/sld-2972.html
Олон улсын эмэгтэйчvvдийн хэвлэлийн сангийн "сэтгvvлчийн эр зориг" шагнал: Энэ нь далд, аюултай байдалд буюу албан ёсны болон улс тєрийн шахалт хавчлагын дор буюу бусад аливаа мэргэжлийн хоригийн дор эсвэл єєрт нь биетээр заналхийлж байсан аюултай нєхцєл байдалд ер бусын характер, эр зориг гарган мэргэжлийн vvргээ биелvvлсэн эмэгтэй сэтгvvлчдийг жилийн 2000 ам. доллараар шагнадаг шагнал юм. харилцах хаяг: ajohnson@iwmf.org нэмэлт мэдээлэл авах вэб сайт: http://www.comminit.com/awards/sld-1489.html
Єсч яваа сэтгvvлчдэд олгох Старр тэтгэлэг- Сэтгvvл зvй: Хуучин ЗХУ-ын улсууд, зvvн Европ, Латин Америк, Ємнєд Ази, Африкийн хєгжиж буй орны єсч яваа мэргэжлийн сэтгvvлчид Жорж Вашигтоны Их сургуулийн 3 тэтгэлэгт єргєдєл гаргаж болно. Сургалтын зардал, байрны vнэ, стипендийг багтаасан 35000 долларын уг тэтгэлэгээр Олон улсын бодлого, vйл ажиллагааны чиглэлээр мастерын сургалтанд хамрагдах боломжтой. Харилцах хаяг: mipp@gwu.edu, нэмэлт мэдээлэл авах веб сайт: http://www.comminit.com/Fellowships/sld-3121.html
Макаогийн Их Сургуульд багшлах боломж:
Макаогийн Их Сургууль Соёл хоорондын харилцаа, Сэтгvvл зvй, Видео продакшн ба харилцаа, технологийн хичээлээр багш авч ажиллуулна. Харилцах хаяг: Anne Godsey, Coordinator of English Communications, University of Macau, FSHABG@umac.mo.
Єсч яваа сэтгvvлчдийн сургалт: Aлфредийн нєхєрсєг сэтгvvлчдийн хамтын ажиллагаа хэмээх байгууллагаас жил бvр зарлагддаг нээлттэй уралдаанд сонин, сэтгvvлд мэргэшсэн сэтгvvлчид оролцоно уу. Ойролцоогоор 12 сэтгvvлч, сонин сэтгvvлийн эрхлэгчдийг шалгаруулж Америкийн сонин сэтгvvлийн газруудад 6 сарын хугацаагаар ажиллуулж сургана. Єрєгдєл гаргагч нь гурваас доошгvй жил ажилласан, 25-35 насны, англи хэлээр чєлєєтэй ярьж бичдэг сэтгvvлч байвал зохино. Шлагарсан сэтгvvлчдийг байр, аялалын зардал, стипендээр хангана. Харилцах хаяг: afpf@aol.com нэмэлт мэдээлэл авах вэб сайт: www.pressfellowships.org